ХООЛ
ШИМ ТЭЖЭЭЛ
Э.ГЭРЭЛМАА
Бяцхан Монгол цэцэрлэгийн хоол зүйч
Мэргэжил: Эмнэлзүйн хоол зүйч
Бяцхан Монгол Цэцэрлэг нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээг батлах тухай” 113 дугаар тушаалаар цэцэрлэгийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэмжээ, дэглэмийг баталсны дагуу хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд өдөрт 1200 ккал, 4-6 настай хүүхдэд 1600ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцож, үүнээс тухайн насны бүлгийн хүүхдэд шаардлагатай хоногийн хэрэгцээт илчлэгээс 8 цагийн үйл ажиллагаа явуулдаг тул 75-85 хувийн илчлэг авахаар тооцон, хоолны цэсийг төлөвлөж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүднээс ХООЛНЫ Цэсийг боловсруулан ажиллаж байна.
Тухайлбал: Монгол улсад цэцэрлэгийн хоолны шим тэжээлийн хуваарилалт нь өглөөний хоолноос 20 хувийг, бага үдийн цайнаас 10-15 хувийг, өдрийн хоолноос 30-35 хувь, их үдийн цайнаас 10 хувь, оройн хоолноос 20-25 хувийг авахаар хуваарилж өгсөн байдаг.
Үүнээс манай цэцэрлэг нь өглөө хоолноос 20 хувь, бага үдийн цайнаас 15 хувийг, өдрийн хоолноос 30 хувийг, их үдийн цайнаас 10 хувийг, оройн хоолноос 20 хувийг тооцож өдөрт цэцэрлэг дээрээ 85 хувийн илчлэг авахаар тооцсон бөгөөд үлдсэн 15 хувиа гэртээ хоолоор авахаар тооцоолон хийв.
Хоол, эрvvл
мэндийн хөтөлбөр
Бага насны хүүхдүүдэд хоол идэхийн ач холбогдол, хэрхэн идэх, чихэрлэг бүтээгдэхүүний тухай ... гэх мэт маш олон мэдээллийг хөтөлбөрөөр дамжуулах олгох зорилготой
Тогоочийн
гарын авлага
Хоол хүнсээр дамжин гарах өвчин, бохирдуулагчид, хоол хүнсийг хэрхэн аюулгүй хадгалах, эрүүл хоол хүнсийг шинэхэн байдлаар хүүхдүүдэд өгөх, хоолны цэсний технологи картууд, хүүхдүүдийн өдөрт авах ёстой норм хэм хэмжээ гэх мэт бүхий л мэдээ мэдээллийг багтаасан бяцхан монгол цэцэрлэгийн тогоочийн гарын авлага ном.