

БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН 3 ДАХЬ САЛБАР
Бяцхан Монгол цэцэрлэгийн 3 дахь салбар нь 2022 оны 12 сарын 5-нд үйл ажиллагаагаа эхэлсэн байгааг дуулгахад таатай байна. Үүнтэй холбоотойгоор 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг нээж байна.
Хэрвээ та манай цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосын дагуу элсэлтийн журамтай сайтар танилцан бүртгүүлээрэй.
Бяцхан Монгол цэцэрлэг /Нисэх салбар/ элсэлтийн бүртгэлийн холбоос:
Бүртгэлийн явц
Элсэлтийн бүртгэл хийх
03 Apr 2023 - 15 May 2023
Суудал баталгаажуулалт
15 Apr 2023 - 15 May 2023
Сургалтын гэрээ байгуулах
15 May 2023 - 01 June 2023
Та "бүртгүүлэх линк" товчийг дарснаар элсэлтийн бүртгэл эхэлнэ. Тухайн бүртгэлийн маягтыг зааврын дагуу алгасалгүй бөглөж дуусгах ба цэцэрлэгийн сургалтын албатай холбогдож суудлаа хэрхэн баталгаажуулах талаар лавлаж асуугаарай.
Суудал баталгаажуулах гэдэг нь цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлд хүүхдээ бүртгүүлсэн эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж цэцэрлэгт явах хүүхдийнхээ суудлыг хүчин төгөлдөр болгож байгаа хэлнэ. Суудал баталгаажуулалт хийгдсэний дараа гэрээ байгуулах ба ямар бичиг баримт бүрдүүлэх тухай сайтар лавлан (эсвэл мэдээллийн хуудас дээр байгаа) асууж холбогдох материалуудыг бүрдүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэгийн захиргаатай өөрийн биеэр ирж сургалтын гэрээг байгуулна. Ингэснээр эцэг эх, цэцэрлэг, багш гэсэн гурвалсан хамтын ажиллагааны баталгаажуулалт хийгдэж байгаа юм.
Гэрээ байгуулахдаа шинээр элссэн сурагчдын эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар,
төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн 2% цээж зураг бүрдүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар ажлын цагаар холбогдон авах боломжтой.
УБ, ХУД, 16-р хороо, "Seoul Garden" хороолол
+976-99908981, 76117676, 75117575