
Хvний нөөц
Хайр, Хүндлэл, Хүсэл эрмэлзэл дvvрэн иргэнийг бий болгох нь бидний хэтийн зорилго.
Дэлхийн сургалтын шилдэг арга зүй, мэргэжлийн өндөр ур чадвар, хүүхдийг дээдэлсэн үйлчилгээ бүхий улсынхаа хүн амын хөгжилд хувь нэмэр оруулах байгууллага байна хэмээсэн эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бид чадварлаг хамт олныг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна.
Чадварлаг сурган хүмүүжүүлэгч, бүтээлч, тэмүүлэл дүүрэн багш мэргэжилтнүүдэд манай цэцэрлэгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно!
Сонгон Шаргаруулалт
Анкет хүлээн авах
Сонгон шалгаруулалт хийх
Ярилцлага хийх
Ур чадварын шалгалт өгөх
Эцсийн шийдвэр гаргах
Хөдөлмөрийн гэрээ байгуулах
Бид таны анкетыг info@byatshanmongol.mn, Baytshanmongol.mn болон zangia.mn зэрэг сайтуудаас байнга хүлээн авах боломжтой.
Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч руу бид ажлын 10 хоногийн дотор эргэн холбогдож мэдээлэл өгнө.
Тантай утсаар холбогдож ярилцлагад урина.
Ур чадварын шалгалт авч тэнцсэн ажил горилогчдоос сонгон шалгаруулалт хийдэг.
Эцсийн шийдвэр гарч тантай утсаар холбогдож ажлын санал тавина.
МУ-ын хууль дүрмийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж хамтран ажиллана.
1. Өргөдлийг хүлээн авснаар ажилд орохыг хүсэгчийн өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүй.
2. Анкетыг бөглөхдөө бүх асуултанд товч тодорхой хариулж, үг товчлохгүй байхыг анхаарна уу.
3. Сүүлийн гурван сард авхуулсан цээж зургаа хавсаргах шаардлагатай.
4. Анкетад их дээд сургуулийн дипломын хуулбар эсвэл мэргэжлийн үнэмлэхийг хавсаргана.
5. Бид таны хувийн мэдээллийг өөр зорилгоор ашиглахгүй болно.
Ажлын анкет
татаж авах: