ГАДААД
ХАРИЛЦАА
ХАМТЫН АЖИЛЛАГАА

Бидний гадаад хамтын ажиллагаа цэцэрлэгээ үүсгэн байгуулагдахаас өмнө эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Бас анхны хөрөнгө оруулалт ч гадных байж, мөрөөдөлдөө төсөөлж зурсан цэцэрлэг байгуулах төслөө яаравчлан бодит болгох шалтгаан болж байлаа. Учир юу гэвэл үүсгэн байгуулагч Э.Зулгэрэл, Э.Хишгээ нар Японы урд арлуудын нэг болох үзэсгэлэнт Аважи арлын “Соропутимист Аважи” хэмээх ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгч Эгава Такакотай 2015 онд танилцав. Төгсөгчдөө төгссөн ч үргэлж араас нь санаа тавьдаг Ж.Галбадрах багш танилцуулсан хэрэг л дээ.
Ирэх жил нь тохиох эмэгтэйчүүдийн байгууллагын 30 жилийн ойн хүрээнд зарлагдсан олон арга хэмжээний нэг болох эмэгтэйчүүдийн санал санаачилгыг дэмжих төслийн уралдаанд хоёр найз сэтгэлдээ зураглаж, мөрөөдөлдөө босгож, цаасан дээр буулгачихсан явсан “Бяцхан монгол” цэцэрлэгийн төслөө сойжээ. Хамгийн гайхалтай нь залуу бүсгүйчүүдийн энэхүү төсөл шалгарч, 1 сая иений хөрөнгө оруулалтыг хүртэх эрхтэй болсон юм. Мэдээж хариуцлагатай япончуудын нарийн шалгуур, асуулт, харилцан үргэлжилсэн урт урт мэйлүүдийг жагсаавал тоймгүй болно.
Японд төгссөн ч тэртээ алс холын хэл зүс ондоо эмэгтэйчүүдэд шагналаа олгох болсон нь Монголын эмэгтэйчүүд ирээдүйн Монгол улсаа авч явах, бие чийрэг, билиг их, сэтгэл зөв иргэнийг бүүр жаахнаас нь бэлдэхээр холыг харж, ихийг хийхээр зорьсныг үнэлсэн биз. Ингэж арлын Японы сайхан сэтгэлт хүмүүсээс тодорхой хөрөнгө оруулалт орж ирсэн тул 2016 оны наймдугаар сарын 31-нд цэцэрлэг маань үүдээ нээх түүхэн боломж тохиов.
Байгууллага бүр өөрийн үүх түүхтэй. Гадаад, дотоод хамтын ажиллагаатай. Та бүхэнд цэцэрлэгийнхээ гадаад хамтын ажиллагааны талаар товчхон танилцуулъя. “Бяцхан монгол” цэцэрлэгийн гадаад хамтын ажиллагаа үүсгэн байгуулагдахаасаа өмнө эхлэл нь тавигдсан байсан юм...



2015
Загвар болгосон “Нацүми Дай”-н багш нараас нүдэнд харагдаж, гарт баригдахгүй нарийн арга барилуудыг сурсан нь ...

2016
Үүсгэн байгуулагч нар Японы Чиба мужийн “Нацүми Дай” цэцэрлэгийг загвар цэцэрлэгээ болгон судалж эхлэв. Япон цэцэрлэгийн хамт олон сургалтын арга барил, соёл, нөухау-аа бяцхан монголчуудад харамгүй дэлгэж, багш нарыг дадлагажуулж эхлэв. “Нацүми Дай” цэцэрлэгийн намуун дулаахан орчныг бүрдүүлэхээс ажлаа эхэлж байлаа. Гадаа завгүй өрнөх нийгмийн амьдралаас тасарч хүүхдүүд амар тайван, халуун дулаахан орчныг цэцэрлэгтээ хөл тавихаас эхлэн мэдрэх ёстой байв. Японы цэцэрлэгт очиж дадлагажсан нь бидэнд сургалтын ном дээр байдаггүй, хэн нэгэн багш хэлж өгдөггүй ч зайлшгүй мэдэх хүмүүжлийн арга ухаанаас суралцах боломжийг олгосон билээ. Багш хүн хүүхдийн харааны түвшинд сууж харилцах ёстой, хүүхэд бүр адилгүй тиймээс тэдний хувь чанарт нь тааруулж ярилцах хэрэгтэй, хүүхдүүддээ хүндэтгэлтэй харьцах ёстой гээд олон зүйлийг харж суралцсан. Мөлхдөг хүүхдүүдээ дагаад аажуухан алхах багш нар, тэнтэр тунтар алхах жаахнуудаа хөтлөөд тайван алхах багш нарын үйлдэл бүр томоохон хичээл болж байлаа. Хүүхдүүд дөрвөн мөчөө ажиллуулж, булчингаа бага багаар хөгжүүлэх нь ирээдүйн эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх эхний алхам гэдгийг сайтар ухаарсан. Япон багш нараасаа нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч маш нарийн арга ухааныг суралцсандаа талархаж явдаг. Мөн цэцэрлэгийн багшийн ажлын байрны үүрэг, хариуцлага, хэн юуг хамаарах, юуг хариуцах ёстойг цаасан дээр нарийвчлан зааж өгсөн гарын авлага, бичиг цаасаа бидэнд харамгүй хуваалцаж, бид япон загварчлалаар Монгол хөрсөн дээрээ нутагшуулахыг зорьж ирлээ. Үүсгэн байгуулагдахаасаа өмнө эхэлсэн бидний хамтын ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаад бид гүн талархалтай байдаг юм.
Хаа газрын ротаричуудын сайхан сэтгэл, өглөг дэмийг хүмүүс андахгүй. Тэр дундаа манай цэцэрлэгийнхэн япон ротаричуудын сэтгэлийн дэмийг байгуулагдсан цагаасаа хүртэж ирлээ. Багш нар маань сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлэхээр Японд очих бүрийд Ротари клубийн гишүүд манай багш нарыг гэртээ байрлуулж дэмжинэ. Ялангуяа Токио Танаши Ротари клубын гишүүдтэй ойртож танилцсан хүмүүс олон. Очих бүрийд тэндхийн цэцэрлэгүүдтэй танилцуулна. Нэг биш нэлээд олныг харж байж сайн туршлагыг судална гэж зөвлөнө. Баруун, баруун хойд Ротари, Аракава Ротари, Танаши Ротари, Эдогава Ротари, Кисаразү Ротари клубын сайхан сэтгэлт гишүүдийн бэлэг болгож бидэнд илгээсэн тоглоом, тосон харандаа, будгийн харандаа, оригами цаасыг багш, хүүхдүүд маань их хэрэглэсэн дээ. Өрдөг модон тоглоомыг модон авдраас нь гаргахад анги тэр аяараа ой үнэртээд явчихдаг. Олон жил өнгөрсөн ч байгалийн модны үнэр тэр л хэвээр. Хүүхдүүд байгалийн сайхныг тэгж л тоглоомоосоо мэдэрдэг. Багш нар “Хүүхдүүддээ япон харандаа л хэрэглүүлмээр байна. Өнгө, гаралт нь тэс өөр”, “Энд байгаа цааснууд тэндхийн цаасыг гүйцэхгүй байна” гэж өгүүлэл тавина. Биднийг ингэтэл эрхлүүлсэн Японы газар газрын Ротари клубийнхэндээ талархахаас аргагүй. Одоо ч бидний харилцаа холбоо үргэлжилсээр, цаашид ч илүү өргөн, илүү гүн болох нь тодорхой.
Япон ротаричуудын
сайхан сэтгэлийн дэмийг бяцхан
монголчууд хүртсээр...
TANASHI ROTARY CLUB

2017
Child Sha”-тай
холбогдож, ном орчуулж олонд түгээв

“Child Sha” буюу “Хүүхэд-компани” хэмээх Японы компани маш алдартай. Бүр 70 жилийн түүхтэй, өдгөө хоёр дахь үе нь удирдан авч яваа, улс даяараа 35 салбартай. Японы сургуулийн өмнөх боловсролтой холбоотой бүхий л гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг цэцэрлэгүүдэд нийлүүлдэг. Тэдний үйлдвэрлэдэг энгийн даавуун ягаан хормогч гэхэд яг хүүхэдтэй ажилладаг хүмүүст зориулсан олон халаастай, биед эвтэйхэн, хөдлөхөд таатай байдаг нь нарийн судалгааны үр дүнд бүтээгдсэн байх жишээтэй. Тус компанийн ерөнхий захирал Монголд ирж, “Шинэ Монгол” сургуулиар зочлох боломжийг бид яахин алдах билээ. Э.Зулгэрэл захирал аз болоход тун удалгүй Япон явахаар байсан тул дараагийн уулзалтаа товлож, улмаар энэ том компанитай холбогдсон бидний түүх эхэлсэн. Японд цэцэрлэгийн хүүхдүүд төдийгүй ээж аавтай нь хэрхэн харилцах, юуг анхааруулах бүр эмээ, өвөөтэй нь харилцах, тэднийг чиглүүлэх арга барил тусдаа. Японы сургуулийн өмнөх боловсролын салбарынхан “Child Sha”-гийн гаргадаг сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглаж, тэдний боловсруулсан сургалтаас суралцдаг. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд ийм сургалтуудад багш нараа явуулж, шинийг суралцах боломжийг атгасандаа бахархдаг. Цэцэрлэгийн багш нарын юмхнаар юм хийж, хүүхдүүдээ чиглүүлж, бүтээлч сэтгэхгүйг нь хөгжүүлдэг олон чадварт манай багш нар суралцсан. Мөн тэндээс гаргадаг “Сурагч болох бэлтгэл” номыг орчуулах албан ёсны эрхийг авч, олон нийтэд хүргэсэн.
_jfif.jpg)


2018
“Сакура Ша”-гаас сонирхолтой
математик суралцав

.jpg)
Математик энгийн төсөөлөл, судлагдахууны “Сакура софт” программыг гаргадаг “Сакура Ша” компанитай хамтран ажиллах болов. Тэдний программыг албан ёсны эрхтэйгээр ашиглах болсноор тус программ монгол хэл дээр хөрвүүлэгдэж бяцхан монголчууд маш сонирхолтой хэлбэрээр, нас насны онцлогт тохирсон математик энгийн төсөөлөл олгох хичээлийг үзэж эхлэв. Зөв бодоход маш гоё өнгөнүүд гарч, хөгжилтэй дуу явдаг нь хүүхдүүдэд урам болж, харин багш нар хичээлээ хэрхэн үр дүнтэй, хүүхдэд сонирхолтой хэлбэрээр явуулж болох арга ухаанд суралцсан. Уг хичээл нь софт хэлбэрээр явдаг нь ковидын хөл хорио гарч онлайн сургалтад шилжихээс өмнө хүүхдүүдэд маань онлайн нөхцөлд ажиллах чадварыг суулгасан байв.
2019
Гайхалтай хувь ертөнцүүд
биднийг дэмжиж ирлээ


Бидний хамтын ажиллагаа зөвхөн компани, байгууллага гэлтгүй сайхан сэтгэлт хувь хүмүүсийн дэмжлэг, хичээл зүтгэлийн үр дүнд өргөжин дэвжиж ирсэн билээ. Монголоос очлоо гэсэн дуудлагыг авмагцаа хэдэн зуун км-ын цаанаас тосон ирж үйлчилдэг сайхан сэтгэлт хос Сүзүки Софү, Сүзүки Миэко нар, томоохон газруудтай холбоо тогтоох ярвигтай үүргийг гүйцэтгэж ирсэн Оцүбо Михарү сан, ахлах сургуулийн сурагчид байх үеэс үргэлж тусалж дэмжиж, үнэтэй сургуулиа хайрлаж ирсэн Мураками Тэцүяа, Мияата Осамү гэсэн сайхан багш нар бий. Бас Монголд ирж байгалийн шинжлэх ухааны гайхамшгийг илбэ мэт үзүүлж хүүхдүүдийг өвөрмөц ертөнцөөр аялуулж байсан химич мэргэжилтэй Такэноүчи багш, дэлхийг тойрч бүжиглэхдээ, бүжгийн урлагийн сайхныг хүүхдэд мэдрүүлэх сонихон мөрөөдөлтэй Танако Косүкэ гээд олон сайхан хүнийг дурдаж болно. Хувь хүн тус бүрийн гайхалтай мөрөөдөл, тус тусын гайхам ертөнц бяцхан монгол иргэнийг хүчтэй болгоход тусалж ирсэнд бид талархаж явдаг юм. Японы NHK телевизийн нэвтрүүлэгч асан Мияата Осамү багш маань жил бүр цэцэрлэгээр зочлон ирдэг. Сургалтын байгууллагад багш хүн хамгийн чухал нь юм. Багшийгаа хөгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй тухай байнга захидаг байв. Тэрээр багшийн хөгжилд зориулж нийт 200,000 иэний хандив өгсөн.