ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бяцхан Монгол цэцэрлэг нь 4 салбарын 20 бүлэг, 500 орчим хүүхдэд 70 гаруй багш ажилтан СӨБ-ын үйлчилгээ үзүүлж байна.
1-р салбар Бяцхан Монгол цэцэрлэг 2016.09.01-нд
2-р салбар Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэг 2017.11.06-нд
3-р салбар Бяцхан Монгол Мээдрий цэцэрлэг 2023.01.01-нд
4-р салбар Бяцхан Монгол Вега сити цэцэрлэг 2024.09.01-нд нээгдсэн.
Бид эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ дараах үндсэн чиглэлд анхаарч ажилладаг.
Хамт олон: Багш ажилтан бүрийн мэргэжил арга зүй, ур чадварт дэмжлэг үзүүлж, ажлын байрандаа тасралтгүй хөгжиж хамтран суралцдаг.
Гүйцэтгэл: Цэцэрлэгийн онцлог сургалтын арга зүйгээр баяжуулсан сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн ном гарын авлага боловсруулж хэрэглэхийн хамт сургалтын хөтөлбөрийн агуулгаа эвент арга хэмжээ нэмэлт дугуйлангаар бататгаж ажилладаг.
Сургалтын орчин: Хүүхдэд ээлтэй эрүүл, хэрэгцээнд нийцсэн сургалтын орчин, тоног төхөөрөмж техник хэрэгсэл, тоглоом наадгай бүхий хөгжлийн орчин бүрдүүлсэн.
Эрүүл хоол хүнс: Шим тэжээлтэй эрүүл хоол хүнсээр үйлчилж, зөв хооллох соёл болон эрүүл дадал хэвшилд сургадаг.
Зүрх сэтгэл, Оюун бодлоор сурган хүмүүжүүлье! хэмээх зорилготой манай хамт олон Бие чийрэг, Билиг их, Сэтгэл зөв шинэ монголын үрсийг бэлтгэх, насан туршийн чанартай боловсролын суурь чадварыг эзэмшүүлэх “Жишиг цэцэрлэг”-г томьёолж түүчээлэх зорилготой. Манай хамт олон өнгөрсөн 5 жилд хуримтлуулсан туршлага багагүй ч цаашид ихийг хийж бүтээх гал хүсэл эрмэлзэл дүүрэн байна.
Та бид хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж, бие биенээ дэмжиж хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хүүхэд бүр инээд хөөр, хүсэл эрмэлзэл дүүрэн
эрүүл энх өсөн торних болтугай.
танилцуулга
татах






ХЭТИЙН ЗОРИЛГО
Бие чийрэг, Билиг их, Сэтгэл зөв шинэ монголын үрсийг бид бэлтгэнэ.

Хүүхдийн бие, сэтгэл, оюуны хөгжлийг мэргэжлийн ур чадвараар тэнцвэртэй хөгжүүлж, хүүхдийг дээдэлсэн үйлчилгээ бүхий багш суралцагчид ба эцэг эх асран хамгаалагчдын эрхэм сонголт болсон цэцэрлэг байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
ҮНЭТ ЗҮЙЛС
Хүүхдийг хайрлах зүрх сэтгэл: Бид хүүхдийг дээдлэн ажиллахдаа хайр, хүндэтгэл, хүсэл эрмэлзэл дүүрэн эцэг, эхийн сэтгэлээр хандаж эерэг дулаан харилцааг эрхэмлэдэг.
Мэргэшсэн байдал: Бид урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн, ая тухтай ажлын орчинг бий болгож, сайн үр дүнг бүтээлцэхийг зорьсон чадварлаг хамт олон байхад төвлөрдөг.
Хариуцлагатай байдал: Бид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, хүүхэд хамгааллын хэм хэмжээ, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг.
Багийн ажиллагаа: Бидэнд итгэж нандин үрсээ даатгасан эцэг эх асран хамгаалагчид болон цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцогч талуудтай хамтран ажилладаг.
Үнэнч шударга байдал: Ёс суртахууны өндөр хэм хэмжээ, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний стандарт, дүрэм журмыг баримтлан ажиллах нь бидний амжилтын үндэс юм.

Хайр, Хүндлэл, Хүсэл эрмэлзэл

Бяцхан Монгол цэцэрлэгийн сvлд дuu
Их наран илчээ гийгүүлэхэд
Эх оронд минь өглөө ирлээ
Ирээдүйн эзэд, үрс бидэн
Ээж аавдаа хөтлүүлсээр айсуй
Дахилт:
Гэгээн өглөө яарсаар л ирдэг
Гэрэлт багачуудын хайртай өргөө
Бялхсан хөгжөөн, энэрлээр дүүрэн
Бяцхан Монгол бидний л цэцэрлэг
Найзуудаа санаад ангидаа цуглахдаа
Найраг шүлгээ цээжлээд ирнэ
Дуу хуур хөгжим наадгайтай
Дурсамж дүүрэн бидний ордон
Тоглоомоо үгүйлээд хүрээд ирэхэд
Тосоод авдаг багшдаа хайртай
Бахдам авъяас амжилтын эзэд
Бяцхан жаахан найзууддаа хайртай
Үглэл:
Амттай хоолтой тогооч эгчтэй
Адал явдалт үлгэрийн номтой
Өнгийн будгаар зургаа зурна
Өрдөг тоглоомоор өргөө босгоно
Уран хөдөлгөөнт бүжгээ хийнэ
Урмын үгэнд баярлан хөгжинө
Ахуй соёлоос суралцаж ухаажсан
Аав ээжийн энхрий хүүхдүүд бид
Дахилт:
Бас ийм байж болно
Бяцхан Монгол цэцэрлэг
Багачууд бидний хайртай өргөө
Үг: Г. Төмөрбаатар
Ая: Н.Санжаа