top of page
4.jpg

НЭГ: ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1.  Энэхүү журмын зорилго нь “Бяцхан Монгол” цэцэрлэгт анги дэвшин суралцах болон шинээр суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

  2. Цэцэрлэгт элсэн сурагч нь цэцэрлэгийн дотоод журам болон гэрээтэй сайтар танилцсан байна.

  3. Элсэлтийн бүртгэлийг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулна.

  4. Сургалтын төлбөрийг хичээлийн нэг жилээр буюу 9 сараар тооцож нэхэмжилнэ. Нэг хичээлийн жил 09 сарын 01-нээс дараа оны 05 сарын 31 хүртэл үргэлжилнэ.

ХОЁР: ЭЛСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЭЛСЭЛТ АВАХ БҮЛЭГ

  1. Бага бүлэгт шинээр элсэн суралцагч нь хичээлийн жилийн эхэнд буюу 09 сарын 01 гэхэд 2 нас бүтэн хүрсэн байх шаардлагатай.

  2. Бусад бүлэгт зарлагдсан сул суудлын тоогоор нэмэлт элсэлт авна. 

ГУРАВ: ШИНЭЭР ЭЛСЭН ОРОХ, ДЭВШИН СУРАЛЦАХ ТУХАЙ

Шинээр элсэгч болон дэвшин суралцагчийг дараах алхмаар бүртгэж цэцэрлэгт элсүүлж, мөн анги дэвшүүлэн суралцуулна. Үүнд:

3.1 Цахим бүртгэлийн анкет бөглөх

Шинээр элсэн суралцагч болон дэвшин суралцагч нь 2024.03.07-15-ны хооронд “Бяцхан монгол цэцэрлэг” фэйсбүүк хуудас болон www.byatshanmongol.com веб хуудсанд байршуулсан элсэлтийн цахим бүртгэлийн линкээр бүртгүүлнэ. 

3.2 Элссэн тухай цахим шуудан 

Бүртгүүлсний дараа ажлын 3 өдрийн дотор цэцэрлэгт элссэн эсэх тухай цахим шуудан болон утсаар холбогдож мэдэгдэнэ. 

3.3 Суудал баталгаажуулалт

Элссэн суралцагч урьдчилгаа төлбөрөө элссэн тухай цахим шуудан хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор байршуулж, суудлаа баталгаажуулна.

3.4 Гэрээг биечлэн байгуулах 

Эцэг эхчүүд суудлаа баталгаажуулсны дараа ажлын 5 өдөрт 11.00-17.00 цагийн хооронд Бяцхан монгол салбар цэцэрлэгүүдэд өөрийн биеэр ирж гэрээг байгуулна. 

Гэрээ байгуулахад шаардлагатай материал:   

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар

  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар

  • Хүүхдийн 2 хувь цээж зураг

ДӨРӨВ: ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛТГЭХ 

4.1 Хичээлийн шинэ жилийн нээлт

Цэцэрлэгийн нээлттэй холбоотой зарыг 2024.08-р сарын 15-ны дотор www.byatshanmongol.mn цахим хуудас болон “Бяцхан монгол цэцэрлэг” фэйсбүүк хуудсаар мэдээлнэ.

4.2 Хичээлийн жилийн эхний өдөр авч ирэх зүйлс

  • Цагаан хорхой, шээсний шинжилгээ авч ирнэ. 3-р шатлалын эмнэлгийн итгэмжлэгдсэн баталгаат лабораторид шинжилгээ өгсөн байна. Хичээл эхлэхийн өмнөх 3 хоног дотор өгсөн шинжилгээний хариуг хүчинтэйд тооцно.  Дурдсан шинжилгээг бүрдүүлээгүй хүүхдийг 09 сарын 01-ний өдөр хүлээн авах боломжгүй тул анхаарах.

  • Усны сав

  • Унтлагын хувцас (цэцэрлэгийн эхний өдөр авч ирээд 14 хоногт 1 удаа ор хөнжлийн даавууны хамт угааж, индүүдэж авч ирэх)

  • Ангийн хувцас  (өдөр бүр солих хувцсыг цүнхэнд хийж явуулах)

  • Ангийн шаахай (цэцэрлэгийн эхний өдөр авч ирээд өөрийн таних тэмдэг бүхий шүүгээнд үлдээх)

  • Нусны алчуур (өдөр бүр цэвэр алчуур сольж өгч явуулах)

  • Шүдний сойзны тухай (тусгай үстэй нарийн, жижиг сойз хэрэглэдэг бол бэлдэж ирэх)

  • Ангид өмсөх гутал хөлд эвтэйхэн, чийг татахааргүй гутал сонгохыг санал болгож байна.

  • Охидын гоёл зүүлт тасарч хөврөх, түүнийг хүүхэд үмхэх залгих, хамрын салстад чихэх зэрэг эрсдэл учирч болзошгүй байдаг тул хүүхдэд нэмэлтээр янз бүрийн гоёл, чимэглэл ээмэг бугуйвч, зүүлт бөгж зүүлгэхгүй байх

  • Хүүхдэд тоглоом, чихэр амттан өгч явуулахгүй байхыг хатуу анхаарах

  • Хичээлийн жил эхэлснээс хойш эцэг эх, асран хамгаалагч нар цэцэрлэгийн дотоод журам, цагийн хуваарь, эцэг эхтэй байгуулсан гэрээний үүргийг чандлан мөрдөх

  • Хүүхдийн цүнх

  • Ор, хөнжлийн даавуу (цэцэрлэгээс өгсөн даавууг угааж индүүдэж авч ирэх)

  • Хүүхдийн стандартад нийцсэн дэрийг авчрах 

ТАВ: БУСАД 

Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс байнга ирдэг асуултын тухай цэцэрлэг эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээнд дараах байдлаар тусгасан байна.

Хөл хорио тогтоосон үед сургалтыг хэрхэн зохион байгуулах тухай

  • Сургалтыг танхимыг болон цахим хэлбэрээр зохион байгуулна.  (Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэг эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээ 2.1.1)

  • Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас төрийн эрх бүхий байгууллагаас онц байдал зарлаж гамшиг, онц байдлын үеийн хорио цээрийн дэглэм тогтоож цэцэрлэгийн үйл ажиллагааг түр болон тодорхойгүй хугацаагаар зогсоосон тохиолдолд хорио цээр тогтоож танхимын сургалт үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон хугацааны сургалтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. (6.6.1)

6.6.1-т заасан нөхцөлд бүх хүүхэд цахим сургалтад хамрагдана. Цахим сургалтад хамрагдаагүй тохиолдолд гэрээ цуцалж, хүлээлгийн жагсаалт дахь дараагийн хүүхдийг элсүүлнэ. (6.6.2)

6.6.3   Цахим сургалтын сарын төлбөр нь 400.000 төгрөг байна. (6.6.3)

 

Дугуйлангийн тухай

Хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгээс зохион байгуулах дугуйланд хамрагдах, эс хамрагдах эрхтэй бөгөөд хүүхэд бүр нэг дугуйлан сонгох боломжтой.(2.1.2)

 

Бяцхан монгол цэцэрлэгээс Ерөнхий боловсролын Шинэ Монгол болон Шинэ Монгол- Харүмафүжи сургуульд элсүүлэх боломжтой эсэх

“Бяцхан Монгол” дөрвөн улирлын цэцэрлэг нь одоо суралцаж буй болон шинээр элсэгч, үргэлжлүүлэн дэвшин суралцах хүүхэд, тэдний гэр бүл, эцэг эхчүүдийн өмнө аливаа байдлаар Ерөнхий боловсролын Шинэ Монгол болон Шинэ Монгол-Харүмафүжи сургуульд элсүүлэх үүрэг, хариуцлага ямар ч тохиолдолд хүлээхгүй. 

 

Бүртгэлтэй холбоотой асуудлаар цэцэрлэгийн фэйсбүүк хуудасны чатанд хандана.

Хэвэр утсаар холбогдох тохиолдолд ажлын өдрүүдэд, ажлын цагаар холбогдоно. 

Бяцхан Монгол 1 салбар - Утас : 76117676-1 

Бяцхан Монгол 2 салбар - Утас : 76117676-2

Бяцхан Монгол 3 салбар - Утас : 76117676-3 

Хэрэв яаралтай асуудлаар холбогдох бол (+976) 9990-8981 дугаар хандана уу!

БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН
ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

bottom of page