top of page

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

"Бяцхан Монгол" цэцэрлэг 2016.09.01-нд, "Бяцхан Монгол" дөрвөн улирлын цэцэрлэг 2017.11.06-нд үүсгэн байгуулагдсан. Одоогоор Баянзүрх дүүргийн салбарт 6 бүлэг, Хан-Уул дүүргийн салбарт 4 нийт 10 бүлэгт (бага 55, дунд 55, ахлах 60, бэлтгэл 120) 300 гаран хүүхдэд 50 гаруй багш ажилтан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хичээнгүйлэн хүргэж байна. Бид 2023.01.01-с эхлэн Хан-Уул дүүргийн 25-р хороонд шинээр хүүхэд хөгжлийн төвтэй хослуулсан шинэ салбарыг нээж үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг дуулгахад таатай байна. 

Цэцэрлэгийн хөгжлийн бодлого төлөвлөлт,
Сургалтын онцлог, өдрийн дэглэм, багш ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг,
Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд
Хүүхэдтэй ажиллахдаа анхаарах зүйлс,
Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг тооцох,
Цэцэрлэгийн багш ажилтны ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх,
Эрүүл ахуй хоол хүнсний аюулгүй байдлыг хангах,
Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
Хүүхдийг судлах ажиглах, үнэлэх, оношлох арга барилд суралцах,
Эцэг эхэд үйлчилгээ үзүүлэх арга барилд тасралтгүй суралцаж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Бие чийрэг, Билиг их, Сэтгэл зөв шинэ монголын үрсийг бэлтгэх, насан туршийн чанартай боловсролын суурь чадварыг эзэмшүүлэх “Жишиг цэцэрлэг”-г томьёолж түүчээлэх зорилготой. Манай хамт олон өнгөрсөн 5 жилд хуримтлуулсан туршлага багагүй ч цаашид ихийг хийж бүтээх гал хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

Та бид хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж, бие биенээ дэмжиж хамтран ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. 
 

Хүүхэд бүр инээд хөөр, хүсэл эрмэлзэл дүүрэн
эрүүл энх өсөн торних болтугай.

танилцуулга 

татах

Asset 3_4x.png
C1-NH7OAA7-Q17AF65-IZOW220-DA.png
Untitled-1.png
nmct.png
download.png
5.png

ХЭТИЙН ЗОРИЛГО 

Бие чийрэг, Билиг их, Сэтгэл зөв шинэ монголын үрсийг бид бэлтгэнэ.

Asset 3_4x.png

Хүүхдийн бие, сэтгэл, оюуны хөгжлийг томьёолон шилдэг арга зүйг бий болгох, хүүхдийн дээдэлсэн үйлчилгээ бүхий улсынхаа хүн амын хөгжилд хувь нэмэр оруулах байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО 

ҮНЭТ ЗҮЙЛС 

Хүүхдийг хайрлах зүрх сэтгэл: Эцэг, эхийн зүрх сэтгэлээр хүүхдэд хандаж эерэг дулаан харилцааг бий болгон, зүрх сэтгэлийн боловсролоор сурган хүмүүжүүлдэг. 
 

Мэргэшсэн байдал: Мэргэжлийн өндөр ур чадвартай, гүйцэтгэлээ дүгнэж тасралтгүй өөрийгөө болон бусдыг хөгжүүлдэг. 
 

Хариуцлагатай байдал: Үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг. 
 

Багийн ажиллагаа: Зорилгодоо хүрэхийн тулд харилцан итгэлцэл, хүндлэлийг буй болгон үр дүнтэй хамтран ажилладаг. 
 

Үнэнч шударга байдал: Монгол улсын хууль журмыг сахин дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг. 

Asset 2_4x.png

Хайр, Хүндлэл, Хүсэл эрмэлзэл 

Asset 3_4x.png
IMG_1248.jpg

Ж.Галбадрах

  • Facebook
  • LinkedIn

ШМЭХ-ийн үүсгэн байгуулагч 

Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга 

IMG-8781.jpg

Д.Хишгээ

  • Facebook
  • Twitter

БМ цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, 

Гарүна паблишнгийн үүсгэн байгуулагч

IMG-8802.jpg

Э.Зулгэрэл

  • Facebook
  • Twitter

БМ цэцэрлэгийн үүсгэн байгуулагч 

ШМ-Мабүчи сангийн гүйцэтгэх захирал

Artboard 1.png

Бяцхан Монгол цэцэрлэгийн сvлд дuu

Их наран илчээ гийгүүлэхэд 
Эх оронд минь өглөө ирлээ 
Ирээдүйн эзэд, үрс бидэн
Ээж аавдаа хөтлүүлсээр айсуй

        Дахилт:
   Гэгээн өглөө яарсаар л ирдэг
   Гэрэлт багачуудын хайртай өргөө 
   Бялхсан хөгжөөн, энэрлээр дүүрэн
   Бяцхан Монгол бидний л цэцэрлэг

Найзуудаа санаад ангидаа цуглахдаа 
Найраг шүлгээ цээжлээд ирнэ 
Дуу хуур хөгжим наадгайтай
Дурсамж дүүрэн бидний ордон 

Тоглоомоо үгүйлээд хүрээд ирэхэд 
Тосоод авдаг багшдаа хайртай
Бахдам авъяас амжилтын эзэд
Бяцхан жаахан найзууддаа хайртай

        Үглэл: 
Амттай хоолтой тогооч эгчтэй 
Адал явдалт үлгэрийн номтой 
Өнгийн будгаар зургаа зурна
Өрдөг тоглоомоор өргөө босгоно

Уран хөдөлгөөнт бүжгээ хийнэ
Урмын үгэнд баярлан хөгжинө
Ахуй соёлоос суралцаж ухаажсан 
Аав ээжийн энхрий хүүхдүүд бид 

        Дахилт: 
Бас ийм байж болно
Бяцхан Монгол цэцэрлэг 
Багачууд бидний хайртай өргөө

Үг: Г. Төмөрбаатар

Ая: Н.Санжаа

00:00 / 02:52
  • Facebook
  • Instagram
  • YouTube

 Аппликейшн татаж авах

Download_on_the_App_Store_Badge.svg.png
google-play.png
bottom of page