top of page
Artboard 2.png

ЭРVVЛ АХУЙ 

241540239_4481183511973607_6089222186879317482_n.jpg

Б.ЧИМЭД

  • Facebook
  • Instagram

Бяцхан Монгол цэцэрлэгийн

эрүүл ахуйч

Биеийн тамир.jpg
Хоол, Эрүүл мэнд7.jpg

Эрvvл мэндийн хөтөлбөр 

Цэцэрлэгийнхээ хүүхдүүддээ зориулан эрүүл мэндийн тусгай хөтөлбөр боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. 

Бие бялдрын хөгжил хөтөлбөр 

Эрүүл ахуйн орчин хөтөлбөр 

Эрүүл органик хоол хүнс хөтөлбөр

Хүүхдийн хөгжлийн үнэлгээг жилд 2 удаа зохион байгуулж хэл, ярианы хөгжлийн хоцрогдол болон бусад төрлийн хөгжлийн хоцрогдол,
эмгэгийг эрт илрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн жилд 2 удаа хүүхэд бүрийг шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. 

Хvvхдийн өсөлт эрvvл
мэндийн дэвтэр

Цэцэрлэгт орсон цагаас нь эхлэн хүүхдийнхээ өсөлт хөгжлийг цэгцтэй тэмдэглэх үүднээс энэхүү дэвтрийг тусгайлан гаргаж үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

Вакцинд хамрагдсан тэмдэглэл

Эцэг эхээс авах асуумжийн хуудас 

Биеийн жин, өндөр, халуун хэмжилт 

Хүүхдийн толгойн болон цээжний тойргийн стандарт бүртгэл 

Нас бүрийн шүдний үзлэгийн тэмдэглэл 

Цэцэрлэгийн эмчийн үзлэг, эмчилгээний тэмдэглэл гэх мэт ... 

191194046_4180086698773139_4868534663372879813_n.jpg
Artboard 2.png
Artboard 1.png

Харилцах дэвтэр дээрх байнгын хяналт 

​Энэхүү дэвтэр нь хүүхдийн ямар чадвар эзэмшиж сурч байгааг тэмдэглэхээс гадна хамгийн гол нь өдөр тутмын хүүхдийн хоол идсэн байдал, биеийн ерөнхий байдал, зан араншин хэрхэн өөрчлөгдөж байгаа байдал, өдрийн унтлага хэвийн эсэх, бие засалт эрүүл хэвийн байгаа эсэх гэх мэт маш чухал олон төрлийн мэдээ мэдээллийг хэвийн болон хэвийн бус байдлаар дэлгэрэнгүй тэмдэглэн хөтлөгдөж байдаг. 

Ариутгал
Халдваргvйжvvлэлт 

Эрүүл ахуйн тухай журам, нөхцөл байдлыг үндэслэн 7 хоног бүрийн баасан гаригт тусгай гэрээт мэргэжлийн байгууллагаар бүх анги танхимаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсээр байна. 

Mesa de trabajo 1.png
2.jpg

Биеийн тамирыг 
дэмжих арга хэмжээнvvд ... 

Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндээ багаас нь хамгаалах, дэмжих, зөв мэдлэг, хандлага, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг. 

Сургалт сайжруулалт ... 

Эмнэлгийн  яаралтай  анхан шатны тусламж, халдвар хамгаалал, хүүхдийн яаралтай тусламж, гамшгийн үеийн  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээ, эрсдэлийн үнэлгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний сургалтыг жил бүр зохион байгуулсаар байна. 

Ингэснээр багш ажилтнуудыг улам бүр чадавхжуулж хүүхдийн эрүүл аюулгүй байлгах хөтөлбөрийг үе шаттай зохион байгуулж байна. 

Asset 13hdpi.png
277161960_5138702716244861_2287564206109949_n.jpg

Бага насны хүүхдийн
цэгэн иллэг массаж

Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах үүднээс нэмэлт төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Бяцхан хүүхдүүддээ массаж, цэгэн иллэг хийж өгснөөр өсөлт болон дархлаанд маш ихээр нөлөөлдөг. 

© 2016-2024 Бяцхан Монгол цэцэрлэг 

bottom of page