top of page
Тогоочийн гарын авлага

Тогоочийн гарын авлага

Хоол хүнсээр дамжих өвчин эмгэг нь дэлхий дээр гарч буй өвчлөл, нас баралтын нэгэн томоохон шалтгаан болсоор байгаа ба ялангуяа бага насны хүүхдүүд, настай хүмүүс, дархлааны тогтолцоо суларсан өвчин эмгэгтэй хүмүүс энэ өвчлөлд илүүтэй өртөж байгаа.

 

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр жилд суулгалт өвчний 6 тэрбум тохиолдол гарч, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг.Суулгалт өвчний тохиолдлын 70% нь бохирдсон хоол хүнс, ус хэрэглэсэнтэй холбоотой байдаг.

 

Хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтүүд гарч байгаа нь хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлын баталгаажилт алдагдсантай холбоотой юм.


Хоол хүнсээр дамжих өвчин нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин эмгэг бөгөөд үүний тулд хүнсний аюулгүй байдлын зарчмуудыг дагаж мөрдөх шаардлагатай юм.

bottom of page