top of page

0-3 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Нэгэн шинэхэн аав “Ингээд хайрлан хамгаалах ёстой нандин зүйлээ оллоо. Амиа ч өгч чадах эрхэм хүн надад ирж, ганцаараа биш гэдгээ бүрэн ойлголоо” гэж билээ. Эрчүүд нээрэн л ингэж боддог байх даа гэмээр байгаа биз?


Харин ээжүүд бол өөр. Тэд “Тийм л дээ. Гэхдээ цаашид хүүхдээ гардан өсгөж, хүмүүжүүлэх хүн гэдгээ санаарай. Дандаа ч баярлаж, догдлоод байхгүй вий” гэнэ. Тэдний зөв өө. Басхүү, үр хүүхдээ зөв өсгөвөл ямар ч хүн хайр дүүрэн амьдарч чадна гэдгийг би баттай хэлнэ.


Магадгүй та хүүхэдтэй болтлоо бүхий л чадлаараа хичээж ирсэн байх. Гэвч үнэндээ тэрхүү хичээл зүтгэл тань зөвхөн өөрийнхөө төлөө л байсан шүү дээ. Хайртай хүнийхээ төлөө хичээсэн гэх л байх, гэвч ихэнхдээ дурлаж догдолсон өөрийнхөө л төлөө хичээсэн байдаг даа.


Харин хүүхэд өсгөх гэдэг үүнээс тэс өмнөө зүйл. Хүүхэдтэй болсон цагаас бид тэднийхээ төлөө бүхнээ зориулах учиртай. Тэгж байж л бусдыг хайрлаж чадаж байгаа өөрөөрөө бахархан баярлах сэтгэл төрнө.


Заримдаа түгшиж, заримдаа хайр хүрээд л, хүүхэд өсгөх үнэндээ амаргүй. Том болсон хойно нь ч бид санаа зовсон хэвээр л байдаг. Тиймдээ ч хүүхэд өсгөж хүмүүжүүлэх олон арван дүрэм журмыг уншиж мэдэх шаардлага тулгарч, улмаар тэдгээрийг туршиж, туулж баймааж та бид гэр бүлээ амжилттай цогцлооно.

Энэхүү номд ээж, аавууд гэр бүлээ хэрхэн цогцлоох, хүүхэд хэмээх тусгаар хүнийг харах, үйл хөдлөлийг нь ойлгох, хүмүүжлийн суурийг хэрхэн тавьж, ямар дүрэм журам баримтлах гэхчлэн хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд зайлшгүй анхаарах ёстой зүйлсийг тусгаснаас гадна энэхүү үйл явц дахь сонирхолтой талыг хүүхдийн нас насны онцлогоор бүлэглэн бичлээ.


Мөнхүү, “Хүүхэд өсгөх гэдэг нь өөрийгөө ч мөн өсгөн хүмүүжүүлэх үйл явц юм” гэдгийг номоос маань олж мэдээсэй хэмээн хүснэ.


Манай гарүна паблишнгаас гаргаж буй ээлжит номыг доорх утсаар захиалан хүргүүлэн авах боломжтой байгаа шүү


+976 (88969637, 88053104)


11 views
bottom of page