Зүрх сэтгэлийн боловсрол олгох
Багшийн гарын авлага
"БЯЦХАН МОНГОЛ" эдүкэйшн нь Багшийн гарын авлага болгож SEE (Social, Emotional&Ethical ) LEARNING - Нийгэм сэтгэл хөдлөл, ёс зүйн сургалтын цогц хөтөлбөрийг орчуулан хэвлэж ашиглахад бэлэн болголлоо.
Бэлтгэл бүлгийн (4-6 нас) сурагчдад зориулсан SEE Learning сургалтын хөтөлбөр нь АНУ-н Жоржиа мужийн Атланта хотод байрладаг "ИМОРИ" их сургуулийн “Эргэцүүлэн бодох шинжлэх ухаан, энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төв ”-өөс боловсруулсан хөтөлбөр юм.
SEE learning сургалтын хөтөлбөрийг Далай лам, их сэтгэгчид болон боловсролын мэргэжилтнүүд сайшаан үнэлсэн.
Тус хөтөлбөр нь нийгмийн болон сэтгэл хөдлөл сургалтыг бүрдүүлэх цогц арга барилд тулгуурлан хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх, системтэй бодож сэтгэх, анхаарал төвлөрүүлэх, дасан зохицох болон бусад дадлуудыг эзэмшүүлэх тул боловсролын практикт чухал ач холбогдолтой гэж үзэж байна.