top of page

5 жилийн ойн баярын мэндчилгээ ...

Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баярын мэндийг цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид болох Зулаа болон Хишгээ захиралдаа, Галбадрах багшдаа нийт хамт олонд нь гэр бүлийнхээ зүгээс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж та бүхний гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе! Манай бага хүү Батсүмбэр нь маш сониуч, бие даасан, их хөөрхөн хүүхэд байгаам. Анх Бяцхан монгол цэцэрлэгт орохдоо жаахан хүүхэд гэхэд амьдралынхаа томоохон шийдвэр гаргалт гаргаж, түүндээ маш их баярлаж байгаа мэт өөртөө итгэлтэйгээр цэцэрлэгтээ эхний өдөр явж, үнэхээр аав ээжийнхээ өмнөөс их хариуцлагатайгаар, баяртайгаар нүүрэнд нь инээд цацарсан байдлаар ангидаа орохдоо аав ээжийгээ дагахгүйгээр, баяртай аавын хүү гэхэд оогт эргэж харахгүйгээр анги руугаа багштайгаа хөтлөлцөөд орж байсан нь миний хувьд энэ амьдралдаа хамгийн их баяр баясгалан мэдэрсэн өдөр байсныг хэзээ ч мартахааргүй ойн санамжид минь үлдсэн. Энэ мэдрэмжийг эхнэр бид хоёр орой нь тэмдэглэж, үнэхээр миний хүүгийн амьдралынх нь анхны том шийдвэр гаргалт байсанд баяртай байдаг.

Манай хүү мань цэцэрлэгийн хоолонд үнэхээр дуртай, тэр бүү хэл орой эрт авахад мааш дурамчхан явж, цэцэрлэгийнхээ багш нарын хийсэн амттаныг хааяа машин дотроо бусдад хуваалцахгүйгээр ганцаараа нүүрэндээ инээмсэглэлтэй идэж байгаа тэр мөчүүдийг бид бүхэн хэзээ ч мартдаггүй юм. Ковидтой хөл хориотой байх үед байнга цэцэрлэгийнхээ тухай, багшийнхаа хүүхдүүдийнхээ хөгтэй инээдтэй гэж бодсон зүйлүүдийг ярьж өөрийн сэтгэл дотор байгаа тэр том орон зайгаа хуваалцаж байгааг хараад үнэхээр Батсүмбэрийн мань том болоод амьдралынх нь хамгийн дурсамжтай мөчүүд мартагдахааргүй үлдэж мөн эцэг миний хувьд эргээд хүүхэд болох юмсаа гэсэн бодол төрдөг байлаа. Өглөө хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөхөд цэцэрлэгийн цэвэр байдал, багш нарын угтаж авч байгаа соёл, тэр эерэг энерги хүүхдээс илүү аав ээжүүд өвөө эмээд ажил төрөлдөө явахад, тухайн өдрийг маш эрч хүчтэйгээр эхлүүлэхэд юутай ч зүйрлэшгүй урам зориг итгэл үнэмшил өгдөгт өглөө бүр хүүгээ хүргэж өгч баймаар сайхан мэдрэмжийг өгдөгт та нартаа дахин баярлалаа. Энэ хорвоогийн хамгийн сайхан мэргэжил бол цэцэрлэгийн багш, ажилтан болоод хүүхдүүдийн тэр сайхан орчинд ажиллаж, ирээдүйн цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн хүмүүжил, ирээдүйн ажил амьдралд нь хамгийн сайхан эхлэлийг тавьж, улс орондоо үнэхээр чадварлаг боловсон хүчин бэлдэж өгч байгааг хараад хааяа ажлынхаа хажуугаар цэцэрлэгийн багш болох юмсаан гэсэн оргилуун мэдрэмжийг өгдөгт Бяцхан монгол цэцэрлэгийн нийт хамт олонд үнэхээр их баярлаж явдаг юм.


Миний хүүгийн амьдралын хамгийн сайхан дурсамжтай цагийг бүтээлцэж байгаа та бүхэндээ юугаар ч зүйрлэшгүй хамгаас их баярлаж явдгаа дахин дахин хэлмээр санагддаг шүү. Та бүхэндээ энэ сайхан цэцэрлэгийн үнэт зүйлийг бүтээлцэж, амьдралын хамгийн сайхан дурсамжуудыг миний хүүд, манай гэр бүлд өгч байгаад үнэхээр юутай ч зүйрлэшгүй юм шүү.

Бяцхан монгол цэцэрлэгийн нийт хамт олонд 5 жилийн ойн баярын мэндийг дахин дахин дэвшүүлж

өвөө болоод хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг энэ цэцэрлэгтээ заавал оруулж амьдралынхаа сайхан мөчүүдийг ач гучтайгаа байнга хуваалцаж явах болно гэдэгтээ 100% итгэлтэй байгаа.


Манай хүүхдүүдийн хүүхдүүдийг цэцэрлэгтээ авна гэдэгт итгэж байгаа шүү.

5 жилийн ойгоо мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй.

М.Батсүмбэрийн гэр бүлээс / 2021.10.28

8 views0 comments

Comments


bottom of page