top of page

2022-2023 оны төгсөлтийн баяр амжилттай болж өндөрлөлөө 🤩

Бяцхан монгол цэцэрлэг, Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэгийн 2️⃣0️⃣2️⃣2️⃣-2️⃣0️⃣2️⃣3️⃣ оны хичээлийн жилийн Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн Тайлан тоглолт, Төгсөлтийн баяр амжилттай болж өндөрлөлөө. 🤩🤩🤩

Бүтэн 1️⃣-4️⃣ жил сурсан мэдсэнээ аав, ээж, гэр бүл хайртай дотны хүмүүстээ тайлагналаа. Хүүхдүүд маань ямар их хичээл зүтгэл гаргаж бэлдсэн нь тэдний тайзан дээрх хариуцлагатай, хичээнгүй байдалаас мэдрэгдэж байв. 🤗🥰


Тоглолт гэдэг бол зөвхөн сурсан мэдсэнээ тайлагнах төдийгөөр хязгаарлагддаггүй. Анх цэцэрлэгт орохдоо ичингүйрч үеийн найз найртайгаа ч үг солихоос эмээдэг байсан хүүхдүүд маань ингээд тайзан дээр гараад дуулж бүжиглэн, тоглолт үзүүлнэ гэдэг хүүхдүүдийн маань хувьд том сорилт бөгөөд өөрийгөө ялан дийлэх, өөртөө итгэх итгэлийг нээж олох чухал том боломж байдаг. Тэд маань үүний дараа л өөрийнхөө хувьд үсрэнгүй хөгжлийг үзүүлж сургуульд элсэхэд бэлэн болдог билээ. 👦👧


Тайлан тоглолтонд хүүхдүүдээ амжилттай бэлдсэн Бэлтгэл бүлгийн багш нар болон урлагийн дугуйлангийн багш нартаа, бэлтгэл ажлыг хангаж ажилласан нийт багш, ажилтанууддаа гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.👏🤝👊


Жич: Тоглолтын үеийн хүүхдүүдийн зургийн цомгийн линк Бяцхан монгол аппликэйшнд Бүлэг тус бүрийн Сонордуулга хэсэгт 5.15-ний өдрийн 12 цагт байрших болно. 🔗

















































320 views0 comments

Comments


bottom of page