top of page

Шинэ Монгол Мабүчи "Хамтдаа зурцгаая" хөтөлбөр

Шинэ Монгол Мабүчи сангийн тэтгэлэгт оюутнууд "Хамтдаа зурцгаая" сайн үйлсийн аяны хүрээнд Бяцхан Монгол цэцэрлэгийн Бэлтгэл 3️⃣ бүлгийн нийт 8️⃣8️⃣хүүхдэд Канвас зургийн хичээл орлоо. 😊


🎨 "Хамтдаа зурцгаая" сайн үйлсийн аян нь бага насны хүүхдүүдэд зурах дадлыг суулгахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Оюутнууд хүүхэд бүрд канвас дээрээ зураг зурах бэлдэц бэлдэж ирсэн бөгөөд тэнд хүүхдүүдийн дуртай амьтан, сонирхдог хүүхэлдэйн киноны баатар болон ахуй орчны дүрсийг буулган өөрийн зурах дуртай зүйлээ сонгон авч өнгө ялган будаж бүтээл хийлээ. Энэ хичээл нь хараахан сайн зурж чадахгүй хүүхдүүд хүртэл өөрийн дуртай амьтнаа сэтгэлдээ хүртэл зурж, уран сэтгэмжийг сайжруулах , зурсан бүтээлээрээ бахархах, бусдад үзүүлэх, нандигнан хадгалах, урын сангаа баяжуулахад томоохон хувь нэмэр орууллаа.😍


БЯЦХАН МОНГОЛ цэцэрлэг Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан/SMMS foundation/





































































































































8 views0 comments

コメント


bottom of page