Сайн байцгаана уу.
Хөдөлгөөн засалч Мороиши Марикогийн “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН АСАРГАА: БИЕИЙН БАЙРЛАЛ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ХООЛЛОЛТ” гарын авлагын сүүлийн хувилбарыг дараах линкээр орж татаж аваарай.
Зургаар мөн орууллаа. Ийм төрлийн гарын авлага, мэдээлэл ховор тул та бүхэн шэйрлэж илүү олон хүнд хүргэж туслаарай 🙂
***
Энэхүү гарын авлагыг тархины саажилттай хүүхэд өсгөж буй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан бөгөөд хүүхдийн хөгжил, хөдөлгөөнийг аль болох зөв удирдан чиглүүлж, хүүхдэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлснээр өдөр тутмын амьдралд нь эерэг өөрчлөлт авчрах зорилготой юм.
Тархины саажилттай хүүхдүүд нь эрүүл хүүхэдтэй адилхан хэвтэх байрлалаа өөрөө сольж, өөрөө суух зэргээр хөдөлгөөний хөгжил нь аяндаа явагдахгүй. Мөн ойр орчимд нь байгаа сонирхол татсан зүйлийг өөрөө очиж аваад оролдож үзэж, тоглож чадахгүй. Хөдөлгөөний чадавх гэдэг бол хооллох, ундлах, мөлхөх, суух, тоглож наадах, босож зогсох, алхах зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүдийг бие даан хийх чадвар бөгөөд энэ нь хүүхдийн өдөр тутмын амьдралд эерэг өөрчлөлт, ахиц дэвшлийг авчирч байдаг.
Үүнээс дүгнэж үзвэл хүүхдийн асаргааны үндсэн зорилго нь хөдөлгөөн нэг бүрийг нь хөгжилтэй нь уялдуулж, цаашид бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, зөв зохистой удирдан чиглүүлэх явдал юм.
Эрүүл хүүхэдтэй адил түвшинд сурах боломжгүй ч хүүхэд болгон өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг байнга санаж, хүүхэд бүрд тохирсон аргаар бага багаар дадлагажуулан сургахыг зорих нь чухал юм.
Энэхүү гарын авлагад эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ асрахдаа юуг анхаарах, ямар аргачлал хэрэглэх нь тохиромжтой талаар тусгасан. Тохирсон аргачлал, зохистой хөдөлгөөний тусламжтайгаар хүүхдийн хөдөлгөөний чадавх сайжирч цаашдын өсөлт хөгжилд нь эерэг нөлөө үзүүлээсэй хэмээн хүсэж байна.
Хөдөлгөөн засалч Мороиши Марико
***
Ninjin NPO Нинжин ТББ
https://www.facebook.com/ninjinnpo
Comments