top of page

Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🙇‍♀️🙇 Салбар-2 | Жапан Таун

Updated: Feb 9


”Бяцхан Монгол” Цэцэрлэг маань жижигхэн хүүхдүүддээ “Бяцхан Монголын 5️⃣ соёл”-ыг хэвшүүлж ажилладаг билээ.


✅ Мэндлэх, Үдэх соёл

✅ Хүндлэх соёл

✅ Талархах соёл

✅ Дэмжих соёл

✅ Монголын уламжлал язгуур соёл

-------------------------------

Дээрх соёлын хүрээнд Монголын уламжлал язгуур соёлыг Монгол Хүн монголынхоо уламжлалт өв соёлыг мэдэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн бид хүүхдүүдээ Монголын төрт ёсны бэлгэдэл, Хэл яриа, Баяр ёслол, Хоол хүнс, Хөгжим бүжиг, Ном сурах бичиг, Гар урлал, Хувцас эдлэл хэрэглэл буюу уламжлалт аж ахуй гэх мэтчилэн олон төрлийн зүйлсийг зааж сургах, мэдлэг мэдээлэл өгөх томоохон үүргийг дадал болгон хэвшүүлэн ажиллаж байна.🇲🇳🇲🇳🇲🇳

-------------------------------

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр

Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр

Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр

Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй!🙇‍♀️🙇





















































0 views
bottom of page