top of page

Намрын цагийн зугаалга - Cалбар 2

Бяцхан Монгол 2️⃣ Дөрвөн улирлын цэцэрлэгийн Бэлтгэл болон Ахлах бүлгийн нийт 50 орчим хүүхдийн намар цагийн зугаалга зугаатай хөгжөөнтэй болж өнгөрлөө.


2024.10.10 энэ өдөр гадаа +15 🌞 дулаантай, нарлаг, бага зэргийн сэвэлзсэн салхитай цэв цэлмэг сайхан өдөр байлаа.


Бид энэ өдөр цэцэрлэгтээ өглөөний ундаа уучхаад 11:00 цагт цэцэрлэгээсээ хөдөлсөн ба өдрийн 15:00 цаг хүртэл цагийг зугаатай өнгөрүүлсэн. 🥰


📍 Хаана вэ гэж үү? Монголын хамгийн том Төрийн далбаа байрладаг газар 🇲🇳 (та бүхэн ирээдүйн хойч бяцхан үр хүүхдүүдийнхээ төлөө хариуцлагатай сонголтоо хийж сонгуульдаа идэвхтэй оролцоорой 2024.10.11 Орон нутгийн сонгууль)


Агаарт бид АЛХЛАА, ДАСГАЛ хийлээ, ГҮЙЛЭЭ, ХӨГЖӨӨНТ тоглоомоор тоглолоо, өдрийн ХООЛОО идлээ, БҮЖИГЛЭЛЭЭ, БЯСАЛГАЛ хийлээ, намар цагийн зураг зуран будлаа, орчин тойронтойгоо танилцсан бөлгөө 💜💜💜


#эцэг эхчүүд манай дотоод мэдээллийн систем болох БАМБАРУУШ аппликэйшн рүүгээ нэвтрэн илүү олон зургийг хараарай 📲






























































0 views0 comments

Comments


bottom of page