top of page

Маамуу хаанаас ирдэг юм бэ?

*** Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан бэлгийн боловсролын хялбаршуулсан гарын авлага ***

 

Агуулга нь 3-10 настай хүүхдийн бэлгийн боловсролын талаарх зөв зохистой мэдээллийг хүүхдийн насны онцлогт тохируулан зөвлөгөө, зөвлөмж байдлаар бичигдсэн болно.

--------------------------------

Бэлгийн боловсролын талаар зөв мэдлэг ойлголттой болох нь  хүний амьдралд заавал байх ёстой чухал асуудал юм.


Бага насны хүүхдийн хувьд энэ тухай мэдээллийг хайртай дотны хүмүүс болох аав ээжээсээ эхэлж авах нь зүйтэй байдаг.


Эцэг эхчүүд та бүхэн энэ тухай илэн далангүй, чөлөөтэй ярилцаж зөв мэдлэг мэдээлэл өгөх юм бол таны хүүхэд ирээдүйн амьдралдаа  бие махбод төдийгүй сэтгэл санааны өөрчлөлтгүй стрессгүй, хамгаалагдсан тайван байдлыг мэдрэхээс гадна, илүү өөртөө итгэлтэй, гаргаж буй зан авир үйлдэлдээ хариуцлагатай ханддаг , болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж чаддаг хувь хүн болон төлөвшдөг байна.

 

Тэгвэл ... Хүүхдэдээ хэзээнээс бэлгийн боловсрол олгож эхлэх вэ?

Хүүхдэдээ бэлгийн боловсрол олгож эхлэхэд хэзээ ч эртдэхгүй бөгөөд аль болох багаас нь хүүхдэдээ нээлттэй, айж, ичихгүйгээр  тоглоом шоглоом болгохгүйгээр үнэн зөв хариулт өгөхийг хичээх хэрэгтэй

Олон улсын судалгаагаар 3 наснаас  нь эхэлж уг мэдлэг мэдээллийг олговол илүү зохимжтой гэж үздэг.

Хүүхэд 3 нас хүрэхээрээ хүйсийн онцлог бүрдэж, сониуч үе нь эхлэн бүхнийг мэдэх гэж байнга ЯАГААД! гэдэг асуултыг асууж эхэлдэг.

Бага насны хүүхэд Би хаанаас төрсөн бэ?, Миний энэ яг юу вэ? гэх мэтийн сониуч асуултууд асууж эхэлсэн л бол та хүүхдэдээ бэлгийн боловсролын талаар анхны мэдэгдэхүүн олгох зүйлсийг хэлж өгч, ярилцаж болох юм.

Бие эрхтнүүдийнх нь нэршлийг зөвөөр нэрлэж хэвшүүлэх, тайлбарлаж өгөхөөс эхлэх хэрэгтэй шүү.

 

Бага насны хүүхдэд хэрхэн бэлгийн боловсрол олгох вэ?

  • 2-5 насанд: Усанд орох, хувцсаа солих үед өөрийнх нь бие, эрхтнүүдийн тухай ярилцах, хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг харьцуулах, онцлогийг тайлбарлах

  • 6-8 насанд: Өндгөн эс болон эр бэлгийн эс, насанд хүрсэн хүмүүсийн харилцаа, хүүхэд хэрхэн бий болдог тухай тайлбарлах 

  • 9-10 насанд: бэлгийн өсөлтийн үед биед нь гарах өөрчлөлтүүдийн тухай, тэдгээр нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах

 

-Жич: Хүү, охин тань тантай харилцан ярилцах хэмжээнд хэл яриа нь хөгжөөгүй байгаа ч энэ нь хүүхдийн тархи таны хэлснийг ойлгож, тогтоож авах болоогүй гэсэн үг биш гэдгийг нэн түрүүнд сануулъя.

 

Маамуу хаанаас ирдэг юм бэ?  Уг номын уншлагын техник нь 3 үндсэн ангиллаас бүрдэх юм.

  1. 3-5 насанд |  хүүхдүүдтэй эцэг эхчүүд уг номтой сайтар танилцан өөрсдөө мэдээ мэдээллийг авахаас гадна хүүхдэдээ хэрхэн зөв цэгцтэй, дэс дараалалтай, ямар ямар үг хэллэгийг ашиглах тухай мэдэж харилцан яриа үүсгэх

  2. 6-8 насанд | эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран уг номыг унших буюу уншиж байхдаа харилцан яриа үүсгэх, ярилцах, ойлголцох, итгэлцэл бий болгох

  3. 9-10 насанд | Өөрт нь бие даалган уг номыг уншуулан таниулах, ярилцах орон зайг өөрт нь үлдээх

 







0 views0 comments

Comments


bottom of page