Дэлхий дээр маш олон төрлийн мэргэжил байдаг. Түүн дотроос хамгийн хэцүү мөртлөө хамгийн гэгээлэг мэргэжил бол цэцэрлэгийн багш нар гэж миний хувьд ойлгодог. Мөн хэцүү гэсэн тодотголд ч заримдаа орох юм.
Гэр бүлийн өөр өөр хүмүүжлийн орчинд аав, ээж, ах, эгч, эмээ, өвөөгийн дунд төлөвшиж өсөж торнисон бяцхан үрсийг сургаж, заана гэдэг бол бахархах мэргэжил билээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага хэрвээ байхгүй байсан бол маш олон аав, ээжүүд ажлаа хийж чадахгүй хүүхдүүд нь бусад хүүхэд болон хүмүүстэй харилцаж мэдэхгүй сургуульд орох болно.
Захирал, багш, тогооч гээд бүх хүнийг багшаа гэж харж тэднийг даган дуурайж хүмүүжиж байдаг билээ.
Бидний хувьд охиноо “Бяцхан Монгол” цэцэрлэгт бүртгүүлж суралцуулж эхэлсэн эхний өдрөөсөө л маш сэтгэл хангалуун байгаа. Учир нь: Бүх хүүхдүүд адилхан цүнхтэй, ижил цамцтай, бүх хангалт нь / оо, сойз, сам гэх мэт ариун цэврийн зүйлс / нэгдсэн журмаар чанартай, стандартад нийцсэн зүйлээр хангаж байгаа, эцэг эхийн харилцах дэвтэр, цагаан хэрэглэл, унтлагийн хувцасны ариун цэвэр сахилт, сургуулийн орчин, бүх багш нарын харилцаа, угталт үдэлт гээд бичээд байвал дуусашгүй.
Хамгийн чухал зүйл гэвэл үр хүүхдүүдийн маань өдөрт авах ёстой шим тэжээлийн уураг, эрдэс бодис орсон технологийн картын дагуу хоолны цэс гарган танилцуулж өдөр бүр амттай сайхан хоолоор хүүхдүүдийг маань хооллож байдагт баярлалаа.
Ийм сайхан цэцэрлэг үүсгэн бий болгож, олон сайхан хүүхдүүдийг хамруулж, төлөвшүүлж, зааж сургаж, байгаа удирдлага болон багш, тогооч, ажилтан ажилчиддаа баярлалаа.
Хамгийн гэгээлэг орчинд аз жаргалтайгаар хөдөлмөрлөж байгаа мундаг хүмүүс шүү та нар маань. Баярлалаа / Ивлэн зүрх зур ээжээ гэнэ /
Ганаа багшийн маань сэтгэгдэл ...
Comments