2022-2023 оны хичээлийн жилд Шатар, Бүжиг, Таеквондо, Зураг буюу дүрслэх урлаг, Хаба гэсэн дугуйлангуудыг сонгон авч тус тус хичээллэнэ. Бид дугуйлангуудыг чанартай явуулах, хүүхдийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулж байна. Эдгээр дугуйлангуудад хамрагдах нь хүүхдүүд олон талаар хөгжих боломж олгоно. Ямар нэг урлаг, спортын төрлөөр тууштай, тасралтгүй, үнэнчээр хичээллэхийн ач тусыг мэдрэх мөн урлаг, спорт нь хүнд ямар их урам, зориг, хатуужил, баяр баясгалан өгдгийг мэдэрч, түүнд хүсэл сонирхолтой болгох ач холбогдолтой.
Мөн цаашлаад ирээдүйн эрүүл чийрэг, идэвхтэй насанд хүрсэн иргэн болж өсөхөд эергээр нөлөөлнө.
Бүжиг
-
Хөгжмийн сонсгол, гоо зүйн болон урлагийн мэдрэмж хөгжинө.
-
Сэтгэл санаа болон бие галбирын гоо сайхныг төлөвшүүлдэг.
-
Хүний булчин, шөрмөс, үе мөчний суналт болон агшилтын идэвхтэй үйл ажиллагааг хангаснаар уян хатан байдал сайжрах төдийгүй идэвхтэй хөдөлгөөн нь оюун ухааны хөгжлийг дэмжинэ.
-
Биеэ зөв авч явах болон бусадтай зөв боловсон, соёлтой харилцахад суралцана.
-
Тэсвэр, хатуужилтай болно.
-
Бусдыг хүндлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг ойлгож мэдэрдэг болох гэх мэт маш олон зүйлд хүүхдүүд маань балет бүжгээр хичээллэснээр суралцаж байна.
-
Хүрээлэн байгаа орчны юмс үзэгдлийн талаарх ойлголт төсөөлөл, санаа бодлоо зураг, бүтээлээрээ бүтээлчээр илэрхийлнэ.
-
Эд юмсыг өнгө дүрс, хэлбэр хэмжээ, хөдөлгөөнөөр нь илэрхийлж сурна.
-
Дүрслэх урлагийг сонирхон таашаах мэдрэмж болон бүтээлч сэтгэлгээ дээшлэх.
-
Нүдний ур, Гарын ур, Сэтгэхүйн ур чадвар маш ихээр сайжрах.
-
Тогтоох чадвар сайжрахаас гадна тэвчээртэй, хүлээцтэй болох.
-
Өнгө болон гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлэх нь хүүхдийг өөдрөг болгож өгдөг
-
Анхаарлыг төвлөрүүлж, тайван амгалан байхад тусална
Уран зураг
-
Хэл яриаг хөгжүүлэх
-
Уран сэтгэмж сайжруулах
-
Ой тогтоолтыг нэмэгдүүлэх
-
Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх
-
Дуу хоолойн өнгө, хөвч хүчтэй болох
-
Уран уншлага хийж сурах
-
Нийгэмшихүйн чадвар нэмэгдэх
Драмм
Таеквондо
-
Бусдыг хүндлэх
-
Тэсвэр тэвчээртэй болох
-
Үнэнч шударга болох
-
Өөрийгөө хянаж чаддаг болох
-
Эр зоригтой болох
-
Аюулгүй байдлыг бий болгож сурах
-
Энэрэнгүй сэтгэлийг бий болгох
-
Хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг хөгжүүлэх
-
Хөдөлгөөнд суурилсан спорт учир идэвхтэй, биеийн хөгжил нэмэгдэх
-
Гар, нүдний зохилдлогоог сайжруулах.
-
Олон өнгө хольж хийх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.
-
Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, тархийг идэвхжүүлэх,
-
Түргэн шаламгай байдал, рефлексийг бий болгох,
-
Мэдрэмжийг дээшлүүлэх,
-
Орон зайг мэдрэх
-
Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,
-
Спортын зан чанарыг төлөвшүүлэх,
-
Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцож өөртөө итгэх итгэлийг бий болгох,
-
Өрсөлдөөний дарамтыг даван туулах зэрэг олон талын ач холбогдолтой спортын цоо шинэ төрөл юм.
Спорт өрөлт
-
Хөгжим нь хүүхдийн математик сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг.
-
Сэтгэн бодох чадвар, анализ, дүгнэлт хийх чадвар хөгжинө.
-
Хөгжмийн хичээл хүүхдийг хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй харьцах, дасан зохицох өндөр чадварт сургана.
-
Хөгжмийн боловсролтой хүн өрөвч нинжин, сайхан сэтгэлтэй болох ба хүнээс маш их хөдөлмөр шаарддаг тул энэ нь түүнийг хатуу чанга, сэтгэлийн тэнхээтэй болгодог.
-
Амьдралын зөв дадал хэвшилтэй болох
Дуу хөгжим
HABA
Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомоор дамжуулан хүүхдийг олон талаар хөгжүүлэх зорилготой ХАБА сургалтын тусгайлсан хөтөлбөр юм.
2-6 насны хүүхдүүд мэргэжлийн багшийн удирдлаган доор өөрийн насанд тохирсон тоглоомыг үеийн найзуудтайгаа тоглох замаар өөрийгөө хөгжилтэй байдлаар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тоглох явцдаа хүүхдүүд маань ялж ялагдаж сурах, аливаа зүйлийг олон талаас нь тунгаан бодох, бусдын оронд өөрийгөө тавих, өөрийгөө зөвөөр илэрхийлэх зэрэг хувь хүний чухал чадваруудаа хөгжүүлэхээс гадна шинжлэх ухаан танин мэдэхүй, хүрээлэн буй орчныг сонирхолтой байдлаар судлах болно.
Гар урлал
-
Амралт - Барихад зөөлөн, ашиглахад тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг
-
Бүтээлч сэтгэлгээ - Өөрийн хүссэн зүйлээ бодитоор бий болгох
-
IQ дээшлэх - Эд юмсыг олон талаас нь харж сурах, биесийн талаар ойлголтоо гүнзгийрүүлэх
-
Төвлөрөл - Ажиглалт, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадвар нь мэдэгдэхүйц дээшилдэг
-
Уран бүтээлч сэтгэлгээ - Төсөөллөө бодит зүйл болгосноор уран бүтээлч сэтгэлгээ хөгжих
-
Өөртөө итгэх итгэлтэй болох - Өөрийн бодсоноо бодитоор хэрэгжүүлж чадсанаар хүүхэд илүү өөртөө итгэх итгэлтэй болно
Шатар
Шатар нь анхаарал төвлөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, бага насны хүүхдийг нэг зүйлийг удаан хийж, сууж сургах зорилготой. Шатрын дугуйлангийн хүүхдүүд шатрын дүрсийг өрж, шатрын нүүдлийг сурч, эсрэг талын дүрсүүдийг идэж тоглож сурна. Дэлгэцэнд дурлах байдал ихсэж байгаа үед оюун ухааны спорт болох шатрыг хүүхдүүд тоглож сурснаар чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Төгөлдөр хуур
-
Төгөлдөр хуур тоглохын тулд баруун, зүүн 2 гар нь ихэвчлэн тус тусдаа бүхэлдээ өөр хөдөлгөөн хийдэг. Тиймээс аль гар яаж хөдлөх ёстой гэдгийг хурдан сэтгэж олох хэрэгтэй болдог учраас баруун болон зүүн тархи зэрэг хөгждөг.
-
Гарын хуруунууд өв тэгш хөгжинө.
-
Бүх хөгжмийн суурь болдог учир ирээдүйд ямар ч хөгжмийг хялбар сурах чадвар сууж өгдөг.
-
Оюун ухаан, эрүүл мэнд, бусадтай харьцах талаар тайван байж чаддаг болно.
-
Суух чадварын төлөвшил маш сайн суудаг.